Москва орчимд сүүлийн хоёр долоо хоногт анх удаа ой, хүлрийн түймрийн байдлыг хяналтандаа авч чадлаа гэж Оросын ОБЯ сэтгүүлчдэд мэдэгдлээ. Москвагийн хоолой барих батальоны цэргүүд, шатаж байгаа хүлрийн цооногт ус цутгах 170 км урт хоолой тавьсан байна. Хэт халуун, ган гачигаас болж ОХУ-ын 17 нэгжд байгалын түймэр дүрэлзэж байна. Албан ёсны мэдээгээр 50 хүн амь насаа алдаад байна. Түймэрт 1900 байшин шатаж 3500 хүн орох оронгүй болсон байна.