Абхазын ерөнхийлөгч Сергей Багапштай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, Орос улс, Абхаз улстай аюулгүй байдал, эдийн салбарыг оролцуулаад бүх салбарт харилцааны цогц хэлбэрийг хөгжүүлнэ гэж мэдэгдлээ. Д.Медведев ням гаригт богино хугацааны ажлын айлчлалаар Абхазад хүрэлцэн ирсэн юм. Тус улс тусгаар тогтносоноос хойш Орос улсын төрийн тэргүүний хийж байгаа анхны айлчлал энэ юм. 8-р сарын 8-нд Абхазд айлчлаж байгаагаа учиртай гэж тэр хэллээ. Одоогоос яг хоёр жилийн өмнө гүржийн цэрэг өмнөд осетын нутаг дэвсгэрт халдан довтолсон билээ. Нутгийн оршин суугчид болон өөрийн энхийг сахиулагчдыг хамгаалахын тулд Орос улс цэргийн хүч хэрэглэсэн бөгөөд түэмгийлэгчдийг тус улсаас хөөсөн юм. Дараа нь Өмнөд Осет болон Абхаз улсуудыг олон улсын эрх бүхий бие даасан улс гэж Орос улс хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ бол маш зөв шийдвэр байсан гэж Д.Медведев онцлон тэмдэглэлээ. Тухайн үед Өмнөд Осет болон Абхазын ард түмэн оршин тогтнох эсэхийг шийдэх хэрэгтэй байсан. Хэрвээ тэр үед энэ шийдвэрийг хэрэгжүүлээгүй бол одоо байдал шал өөр байх байсан гэж ерөнхийлөгч хэллээ. Д.Медведевийг Абхаз улсад ирсэн явдалд Багапш талархал илэрхийллээ.