ОУСС-ийн багын гишүүд, америкийн сансарын нисэгчид Дуглас Уилок, Трейси Колдуэлл-Дайсон нар сансарын зугаалгаа өндөрлөлөө. Станцын хөргөх системийг засахын тулд зайлшгүй гарах хэрэгтэй байсан анхны гаралт байсан юм. ОУСС-ийн хөргөх системийн «гогцоонд» шингэн аммиак өгч байсан насос ажилгүй болсон юм. Задгай сансарт, сансарын нисэгчидэд зохих асуудал тулгарсан тул тэд өмнөө тавьсан зорилтоо бүрэн биелүүлж чадаагүй юм.