5-р сарын 31-нд шилжих шөнө Израилийн ТЦХ-нийхний Газрын дундад тэнгист баривчилсан «Эрх чөлөөний цувааны» манлайлагч хөлөг онгоц болон өөр 2 хөлөг онгоц түркийн Искандерун боомтод эсэн мэнд хүрэлцэн ирлээ гэж Ассошейтэд пресс агентлаг уламжиллаа. Израилийн ГХЯ, Туркийн төр засагт явуулсан илгээлтэндээ, Газын зурвасын тэнгисийн бүслэлтийг туркийн хөлөг онгоцуудаар зөрчүүлэхгүй гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн гэж урьд нь мэдээлж байсан билээ. «Эрх чөлөөний цувааг» зохион байгуулагчид Израилийн хүсэлтийг нэг их хайхарч үзэхгүй бололтой. «Бүслэлт бүрэн зогстол, бид бүгдээрээ нэгдэж байгаад дахиад тийшээ хөвөх болно гэж» цувааг зохион байгуулагчдын нэг, IHH өглөгийн нийгэмлэгийн захирал сэтгүүлч Хусейн Орук мэдэгдлээ.