Тус улсад хийж байгаа бүх байлдааны ажиллагааг хянах эрхийг иракын аюулгүй байдлын хүчинд бямба гаригт АНУ шилжүүллээ. Иракт байгаа америкийн цэргийн тоог хорогдуулах процесс амласан хугацаандаа явагдаж байгааг энэ нь харуулж байна. «Өнөөдөр маш чухал өдөр учир нь бид, иракын аюулгүй байдлын хүчинд бүрэн хариуцлагыг хүлээлгэж өгөх процессыг үргэлжлүүлж байна гэж» Иракт байгаа АНУ-ын  цэргийн командлагч, генерал Реймонд Одьерно, америкийн байлдааны сүүлчийн бригадыг үдэх баярын ажиллагаа болсон Абу-Грейбд сэтгүүлчидэд мэдэгдлээ.