Залуучуудыг барилгын салбарт татан оролцуулахыг  Д.Медведев уриаллаа. Барилгын салбарын ажилчид өнөөдөр мэргэжлийн баяраа тэмдэглэж байгаа тул Орос улсын ерөнхийлөгч баярын цахилгаан утас илгээжээ. Орчин үеийн сургууль, эмнэлэг, орон сууц, аж үйлдвэрийн барилга зэргийг барихдаа тэргүүний технолог, орчин үеийн экологийн хувьд цэвэр, эрчим хүчний үр ашигтай материалуудыг ашиглах хэрэгтэй гэж Медведев онцлон тэмдэглэлээ. «Оросын иргэдэд, хүртээмжтэй, тохилог орон сууц» үндэсний тэргуулэх төсөлд барилгачид мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэх ёстой гэж төрийн тэргүүн тэмдэглэлээ.