Энэтхэгт аялаж байгаа оросын 20-н жуулчидад тус улсын хойт нутагт болоод байгаа үер, хөрсний гулгалтаас болж амь насаа алдах аюул тулгараад байна. Яг одоо энэ хүмүүс Лех хотын ойролцоо байна. Энэтхэгийн Жамму, Кашмир мужид болсон йогийн практик семинарт оросууд оролцсон байна. Энэтхэг улсад асар хөнөөлтэй үер болсон учир, Орос улсын ерөнхийдөгч Д.Медведев, ерөнхий сайд В.Путин нар урьд нь эмгэнэл илэрхийлсэн байсан юм. Байгалын гамшигаас болж 130 хүн амь үрэгдэж, 600 хүн ор сураггүй алга болжээ.