Өнөөдөр Аляскад орос, америкийн «Хурц нүдэт бүргэд» нэртэй алан хядагчдын эсрэг анхны хээрийн сургууль эхлэнэ. Энэ хээрийн сургуульд, хоёр улсын иргэний агаарын диспетчерийн алба болон агаарын цэргийн хүчин оролцож байна. Сценарийн дагуу, олон улсын нислэг үйлдэж байсан америкийн нисэх онгоцыг алан хядагчид барьцаалсан байна. Энэ аврага нисэх онгоц Аляскагаас Алс Дорнод хүрээд энэ маршрутаараа буцах ёстой юм. Энэ байг илэрүүлэх болон дагаж нисэхийн тулд сөнөөгч бөмбөгдөгч онгоцууд түгшүүр аван нисэх ёстой. Энэ ажиллагаанд оросын А-50, америкийн АВАКС тагнуулын нисэх онгоцууд болон хоёр орны агаарт цэнэглэгч онгоцууд оролцоно. Барьцаалагдсан агаарын аврага хөлөг онгоцыг даган нисэж, нэг орны АЦХ өөрийн хяналтаа нөгөө орны мөнхүү хүчинд шилжүүлж өгөх нь энэ хээрийн сургуулийн гол зорилго юм. Ерөнхийлөгчид Д.Медведев, Барак Обама нарын 6-р сард гарын үсэг зурсан цэргийн хамтын ажиллагааны хэлэлцээрт энэ хээрийн сургуулийг тусгаж өгсөн билээ.