Орос улсын 22 газар нутагт түймэр дүрэлзэж байна. Москва, Воронеж, Нижегород, Рязань мужууд болон Мордов улсын нутаг дэвсгэр дээр байдал хүнд байна. 160 мянган хүн гал түймэртэй тэмцэж байна. Түймэр унтраах ажилд ДХЯ-ны ажилтнууд, цэргийнхэн, дэлхийн олон орны мэргэжилтнүүд оролцож байна. Түймэр унтраах зориулалттай онгоцоо Франц улс илгээлээ. Болгарын 100 аврагчид газар дээр нь ажиллаж байна. Польш улсын аврагчид замдаа гарсан байна. Польшийн батальон 50 машин, 150 хүнтэй юм. Түймэр унтраахад зориулж Итал улс хэд хэдэн газар уснаа явагч нэртэй онгоцоо явуулаад байна.