Орос, Өмнөд Осет улсуудад, 2008 оны 8-р сард гүржийн түрэмгийлэлд хэлмэгдсэн хүмүүсийг дурсаж байна. Москвагийн Аврагч Христосын сүмд, Цхинвалыг хамгаалж амиа алдсан хүмүүст зориулж буяны ном хурна. Тус хотын төв талбайд «Дурсамжийн амьд зул» цуглаан боллоо. Хоёр жилийн өмнө 8-р сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Гүрж улс Өмнөд Осетийн эсрэг байлдааны ажиллагаа явуулсан билээ. Зэвсэггүй энгийн иргэд нуугдаж байсан байшингууд, сүм хийдийн подвалууд болон Цхинвалын эмнэлэгийн байгууллагууд руу зэрэг галладаг «Град» систем болон бусад буугаар бөөнөөр галласан юм. Дайн болж байгаа газраас зугтахыг завдсан дүрвэгсэдийг мэргэн буучид буудаж байлаа. Энэ бүсэд амьдарч байсан оросын иргэд болон оросын энхийг сахиулагчдыг хамгаалахын тулд 8-р сард Орос улс цэргээ оруулсан юм. Абхаз улсын далайн эрэгт, Хар далайн флотын хөлөг онгоцууд хүрэлцэн очсон билээ. 8-р сарын 12-н гэхэд гүржийн түрэмгийлэгчид Өмнөд Осетийн нутаг дэвсгэрээс зайлуулагдсан юм. Энэ таван өдрийн дайнд оросын 67 цэргийн албан хаагч амь үрэгдсэн ба гүржийн тал 170 хүнээ алджээ.