Энх тайван тогтооход Гүржийг албадах үйлдэл зөв эсэхэд Орос улс эргэлзэхгүй байна гэж парламентын доод танхим буюу Улсын Думын дарга Борис Грызлов хэллээ. Орос улс иргэд, энхийн сахиулагчдаа хамгаалах цорын ганц сонголт хийж, дахин хүний амь эрсдэхээс сэргийлсэн гэж тэрээр тэмдэглэв. Юуны түрүүнд ийм үйл явдал дахин давтагдахгүй байх, энэ үйл явдлыг мартахгүй байхыг Борис Грызлов уриаллаа. Гүржийн цэрэг 2008 оны 8-р сарын 8-ны шөнө Өмнөд Осетид халдаж, нийслэл Цхинвалийг сүйтгэсэн юм. Орос улс тус бүгд найрамдах улсын иргэдийг хамгаалж, тийш цэргээ оруулж, 5 хоног үргэлжилсэн байлдааны ажиллагааны дараа гүржийн цэргийг тус бүс нутгаас шахан гаргасан юм.