Оросын европын хэсэгт нутгийн баруунаас зүүн зүг хүртэл буюу Уралаас улсын баруун хил хүртэл  3 мянган км нутаг дэвсгэрт, мөн зарим газар 12 км өндөрт давхараа мандалд ой болон хүлэрийн утаа буужээ. НАСА-ийн "Терра" болон "Аква"хиймэл дагуулын мэдээ үүнийг гэрчилж байна. Сүүлийн үеийн мэдээгээр хэт халуун, ган гачигийн улмаас ОХУ-ын 20 субъектад байгалийн түймэр шатаж байна. Москва болон 7 бүс нутагт ерөнхийлөгчийн зарлигаар онц байдал тогтоожээ. Бусад улсад тухайлбал Пакистан, Хятад улсад үер бууж байгалийн гамшиг тохиолоо. Дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хэсэгт эсрэгээр латин Америкийн хэд хэдэн орны оршин суугч анх удаа хүйтнийг мэдэрч, цас гэгчийг үзжээ. Нар удаан хугацааны дараа идэвхжсэнээс плазм цацарч, "сансрын цунами" болсноос байгалийн гамшиг тохиож байна гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна. Нарнаас идэвхжсэн хэсгүүд дэлхийг чиглэж, байгалийн гамшиг тохиож байна гэж эрдэмтэд үзэж байна. Ойрын хэд хоног "нарны хүчтэй эрчим хүчний давалгаа" болно гэж эрдэмтэд анхааруулжээ. Сүүлийн жилүүдэд хүний үйлдлээс агаар мандалд цацаж байгаа "хүлэмжийн хий" ихэссэнээс дэлхийн дулааралт болж байна гэж олонх эрдэмтэн үзэж байна. Улс орнууд дэлхийн дулааралтаас сэргийлэх арга хэмжээний талаар хэдэн жил үр нөлөөгүй маргаж байна. Копенгагены бага хурал амжилтгүй болсны дараа дэлхийн хамтын нийгэмлэг цаг уурын талаарх шинэ хэлэлцээр байгуулахад амаргүй болох нь харагдсан. Дэндүү их зөрчил байна гэж Байгал-хөдөө аж ахуйн таамаглалын хүрээлэнгийн ажилтан Борис Порфирьев хэллээ.  Юуны түрүүнд энэ үйл явдалд хандах сэтгэл зүйг эрс өөрчлөх хэрэгтэй. Энэ нь хүн төрлөхтөн аз жаргалтай болж, цаг уурын бүх асуудлаа шийдэх эрс алхам биш юм. Ийм бага хурлыг илүү амжилттай зохион байгуулахын тулд нэг талаас бэрхшээлтэй асуудал үүссэн тохиолдолд шийдвэрлэх нөлөөтэй, нөгөө талаас энэ асуудлыг шийдэхэд улс төр, эдийн засгийн жинтэй байр суурьтай бүлэг улс гол яриа хэлэлцээ хийх учиртай. Зөвхөн цаг уурын дулааралтын тухай бус улс орон, дэлхийн цаг уурын аюулгүй байдлыг хангах талаар ярих цаг болсон нь тодорхой байна. "Цаг уурын аюулгүй байдал" гэсэн үг удахгүй эрчим хүчний эсвэл хүнсний аюулгүй байдал гэсэн томъёололын адил хэвших төлөвтэй.