Зэвсэглэлд хяналт тавих, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх талбарт АНУ үүргээ биелүүлж байгаа тухайд Москва сэтгэл дундуур байна. Америкийн тал экспортын хяналтын дүрэм, хими болон биологийн зэвсэг хоргиглох тухай конвенц, ойрын болон дунд тусгалтай пуужин устгах тухай, Стратегийн давшилтын зэвсэг-1 /СДЗ-1/ хэлэлэцэрийг зөрчсөн баримтуудыг ОХУ-ын Гадаад хэргийн яамны тусгай илтгэлд дурджээ. СДЗ-1 хэлэлцээр үйлчилж эхэлсэн хугацаанд америкийн тал "Трайдент-2" шумбагч хөлгөөс баллистик пуужин туршихаа оросын талд урьдаас мэдэгдээгүй байна. Үүнээс гадна америкийн хэд хэдэн байгууллага 1996-2001 онд цацраг идэвхт материал хадгалах дүрэм зөрчиж, ионжуулсан цацрагийн 1500 орчим эх үүсвэрийг алджээ. Мөн Лос-Аламосын лабораториос 2006 онд нууц мэдээлэл алдагдаж, гэмт бүлэглэлийн гарт оржээ.