Орос улсад Дотоод хэргийн яамны шинэчлэл эхэлж байна. Дмитрий Медведев цагдаагийн тухай шинэ хуулийн гол санааг тодорхойллоо. Дотоод хэргийн яамны үйл ажиллагааг зохицуулдаг хуулийн шинэ төсөл цагдаагийн тухай өмнөх хуулиас тэрчигтээ ялгаатай байна гэж ерөнхийлөгч мэдэгдэв. Удахгүй нэрийг нь хүртэл "цагдан сэргийлэх газар" бус "хууль сахиулах байгууллага" хэмээн өөрчилнө гэж төрийн тэргүүн хэллээ. Октябрийн хувьсгалын үеээс хууль сахиулах байгууллагыг манай улсад "цагдаагийн газар" хэмээн нэрлэх болсон. Үүгээр ардын эсвэл ажилчин-тариачны онцлогийг илтгэж, нэг ёсондоо мөрдөн хөөх бүлгэм гэсэн санаатай болсон. Бидэнд шударга, үр нөлөөтэй ажилладаг мэргэжлийн хүмүүс, ажилтнууд хэрэгтэй байна. Миний бодлоор цагдаагийн газрын цаашид хуучин нэрээр хууль сахиулах газар хэмээн нэрлэх цаг болсон. Ерөнхийлөгч шинэчлэлийн чухал мөчийг тодорхойллоо. Шинэ хуулиар цагдаагийн газрын янз бүрийн зайлшгүй арга хэмжээ авах журмыг батлах учиртай. Иргэн бүр цагдаагийн байгууллага юу хийх эрхтэй, юу хийх эрхгүй болохыг нарийн салгаж ойлгохоор хуулийн төслийг боловсруулах хэрэгтэй. Шинэ хуулинд янз янзаар ойлгох санаа, тодорхойлолт байх учиргүй гэж Д.Медведев тэмдэглэв. Хуулинд нарийн, дэлгэрэнгүй жагсаалт байх ёстой. Хууль эрхийн бусад хэм хэмжээний дагуу Дотоод хэргийн яамны ажилтнуудын хэрэгжүүлж байгаа тэр үүргийг хуулинд оруулах ёстой. Энгийн үгээр энэ хуулинд бүх үүргийг жагсаасан байна. Янз бүрийн утга санаа илэрхийлсэн, нарийн агуулгагүй тодорхойлолтоос ангижирах хэрэгтэй. Үүнээс үүссэн хуулийн цоорхойг хувийн зорилгод ашиглаж байна. Үүний зэрэгцээ цагдаагийн ажилтнууд энэ мэргэжилд тохирох эсэхийг шалгах асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэднийг шалгах нэг хэлбэр нь тест юм. Үүнд эмнэлгийн шинжилгээг багтаах хэрэгтэй. Цагдаагийн ажилтнуудын Үндсэн хууль, хуулийн мэдлэгийг шалгахыг Д.Медведев санал болгов. Дотоод хэргийн яам болон албаны хүний үйл ажиллагаанд олон нийт хяналт тавих талаар бодох хэрэгтэй. Энэ бүх асуудлыг ард нийтээр хэлэлцүүлэх учиртай юм. Цагдаагийн тухай шинэ хуулийн төслийг интернетэд байрлуулна. Баримт бичгийг үзэж, судлаад зогсохгүй санал, шүүмжлэлээ үлдээж болно. Хуулийн төслийг олон нийтээр бараг сар гаруй хэлэлцэнэ. Д.Медведев хуулийн төслийг Улсын Думд оруулахын урьд бүх саналыг "маш анхааралтай" судална хэмээн амлажээ.