0Сибирийн өмнөд хэсгийн Алтайн хязгаар болон францын Франш-Конт муж  Барнаул хотод бяслаг хийх сургууль байгуулах бодолтой байна. Намар холбогдох баримт бичигт гарын үсэг зурна. Тус ургууль ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэж, хамгийн орчин үеийн технологи нэвтрүүлнэ. Францын түншүүд тоног төхөөрөмж нийлүүлнэ. Тэд төслийг хэрэгжүүлэхэд багш, боловсон хүчнийг хангахад тусална. Алтайд өнгөрсөн жил 69 мянган тонн бяслаг хийжээ. "Алтайский", "Советский", "Горный" төрлийн бяслаг хамгийн алдартай юм. Алдартай "Конте" бяслаг Франш-Конте бүс нутгийн нэрийн хуудас аж. Монбильярд шилдэг үүлдэрийн үнээний сүүгээр энэ бяслагийг хийдэг.