0Орос улс Абхазид 700 сая рублийн улсын зээл олгоно. Сухуми хотод холбогдох хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Абахазийн үндэсний банкийг шинэчлэхэд энэ хөрөнгийг зарцуулна. Одоо Орос улсын засгийн газар 2011 онд Абхаз, Өмнөд Осетид тусламж үзүүлэх төлөвлөгөө боловсруулж байна. Энэ зорилгод бараг 10 тэрбум рубль зарцуулахаар Орос улсын ирэх жилийн төсвийн төсөвт тусгажээ.