0Оросын төмөр зам өнөөдрөөс экспортын үр тариа тээвэрлэхээ зогсоолоо. Буудай, хөх тариа, арвай, эрдэнэ шиш, буудайн эсвэл буудай-хөх тарианы гурил тээвэрлэхийг хоригложээ. Хилийн чанадад үр тариа борлуулахыг түр хориглох тухай засгийн газрын бодлогын хүрээнд ийм шийдвэр гаргасан байна. Ган гачигийн улмаас ургац буурах хандлагатай байгаа, дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс ийм шийдвэр гаргасан байна. Экспортын хориг 12-р сарын 31 хүртэл үргэлжилнэ.