Орос улсын нутаг дэвсгэрт тухайлбал хүлэрийн 32  байгалийн нийт 853 түймэрийн голомт шатаж байгаа тухай Онц байдлын яам уламжлав. Орос улсын төв хэсэгт, мөн Поволжьед зургаадугаар сарын дундуур урьд байгаагүй халуу шатаж, өдөртөө агаарын температур 40 хэм хүрч байна. Ойн түймэр унтараахад 160 мянган хүн оролцож байна. Москва орчимд байгалийн түймэр ноцтой байгаа ч, суурин газар аюул нүүрлээгүй байна. Утааны улмаас эргэн тойрны байдал муу харагдаж байгаа тул Москва орчимд түймэр унтараахад нисэх онгоц ашиглахгүй байна. Москва хотод бямба гаригийн өглөө агаар дахь хорт хийн хэмжээ зөвшөөрсөн хэмжээнээс 5 дахин их байна. 10 микрон хэмжээтэй чигнэсэн жижиг хэсгүүд эрүүл мэндэд гол аюул нүүрлэж байна. Энэ бодис амьсгалын замын системд гүнзгий нэвтэрч, буцаж гаралгүй, хуримтлагдаж хүний амьдралын туршид эрүүл мэндэд нь нөлөөлдөг байна. Нийслэлийн оршин суугчид наад зах нь мягмар гариг хүртэл хорт хийгээр амьсгалах төлөвтэй гэж цаг уурчид таамаглажээ. Утааны улмаас эргэн тойрны байдал муу харагдаж байгаа тул нийслэлийн Внуково, Домодедово нисэх буудалд буух байсан 7 нисэх онгоц нөөц нисэх буудалд буужээ.