Орос улсад байгалийн түймрийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо албан ёсны мэдээгээр 52 боллоо. Улс орны европын хэсэгт галд 2 мянга орчим байшин шатаж, 3,5 мянган хүн орох оронгүй болжээ. Белгород, Воронеж, Иванов, Липецк, Московский, Нижегород, Рязань, Тамбов муж, Мордовын бүгд найрамдах улсад байдал хүнд байна. Түймэр унтараахад сайн дураар оролцохыг Онц байдлын яам уриаллаа. Цэргийнхэн, нисэх хүчнийхэн түймэр унтараахад оролцож байна. Москва болон ойр орчмын нутаг дэвсгэр баасан гаригт дахин өтгөн утаанд автлаа. Экологийн байдал таагүй байгаагаас "түргэн тусламж"-ийн дуудлага ихэсчээ. Өрнөдийн дипломатчид Москвагаас явж байна. Тухайлбал Герман элчин сайдын яам, консулын хэлтсээ хаасан байна. Мөн Австри, Польш, Канад улс зарим дипломат ажилчин, гэр бүлийн гишүүдийг Москвагаас татаж байна. Байгалийн таагүй нөхцөлд байгаа Орос улсын бүс нутагт аялахгүй байхыг АНУ, Франц, Болгар зэрэг улс иргэддээ анхааруулжээ. Москва хотод 8-р сарын 11-нд болох байсан Орос, Болагрын хөл бөмбөгийн шигшээ багийн нөхөрсөг тоглолт утааны улмаас Санкт-Петербургт болно.