0Орос улсад өнөөдрөөс жолооч нарт хуурай хууль үйлчилж эхэллээ. Хууль үйлчилснээр согтуу жолоочийн буруугаас үүдэлтэй зам тээврийн осол буурна гэж үзэж байна. Спиртийн төрлийн ундаа бага хэмжээгээр уусан ч, машин жолоодохыг хуулиар хоригложээ. Хууль зөрчсөн хүнд машин жолоодох эрхийг 2 жил хүртэл хасна. Авто шалгалтын ажилтнууд хоёр гэрчийн хамт жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтооно.