Бронислав Коморовский Польшийн ерөнхийлөгчийн албан тушаалд орж, тус бүгд найрамдах улсын орчин үеийн түүхэнд 5 дахь төрийн тэргүүн болов. Сеймийн хурлын танхимд өнөөдөр ерөнхийлөгчийн  тангараг өргөх ёслол боллоо. Польшийн удирдагч Лех Качиньский 4-р сарын 10-нд Смоленск орчимд нисэх онгоцны ослоор үрэгдсэний дараа ерөнхийлөгчийн хугацаанаас өмнөх сонгууль явуулсан юм. Коморовский засгийн эрхэнд гарснаар орос-польшийн харилцаа сайжирна гэж шинжээчид үзэж байна. Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Коморовский орос-польшийн харилцааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж байсан юм