Пентагон "Викиликс" интернет порталаас АНУ-ын Батлан хамгаалахын архиваас авсан бүх баримтаа нэн даруй буцааж өгөхийг шаарджээ. Цэргийн яамны төлөөлөгч Жефф Моррел энэ тухай мэдэгдэв. Баримт бичиг америкийн засгийн газрын өмч бөгөөд үүнийг нийтэлснээр "америкийн цэрэг, АНУ-ын холбоотон, афганистаны иргэдийн аюулгүй байдалд заналхийлж байна" гэж тэрээр тэмдэглэллээ. "Викиликс" портал Афганистаны дайны тухай АНУ, НАТО-ийн нууц баримт бичгийг нийтэлсэн юм. Энэ баримтанд энгийн иргэд амь үрэгдсэн тухай урьд мэдэгдэж байгаагүй мэдээлэл, "Талибан" хөдөлгөөний удирдагчдыг хөнөөж, баривчлах нууц ажиллагааны талаар дурджээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдаснаар "Викиликс" ойрын үед Афганистаны дайны тухай өөр 15 мянга орчим баримтыг дэлгэх бодолтой байна.