Аймшигтай, хэрцгий явдал. Хирошима болон Нагасаки хотод болсон эмгэнэлт үйл явдлыг дэлхийд нэрд гарсан эмч Леонид Рошаль ийнхүү тодорхойлж байна. Америкчүүд 65 жилийн тэртээ японы эдгээр хотод атомын бөмбөг хаясан юм. Хүн төрлөхтний түүхэнд цөмийн зэвсэг анх удаа ашиглажээ. Цэргийн анги нэгтгэлийн эсрэг бус цэргийн ямар ч объект байхгүй энгийн хүн ам суудаг хотуудад цөмийн зэвсэг ашигласан юм.  Хүн бүр амьдралдаа нэг удаа Хирошима, Нагасаки хотод очиж, тэр эмгэнэлт үйл явдлын хор уршгийг мэдрэх хэрэгтэй гэж хүүхдийн нэрд гарсан мэс засалч, ослын анагаах ухаан, хойшлуулшгүй тусламж үзүүлэх Дэлхийн холбооны осол, дайнд хүүхдэд туслах олон улсын хорооны дарга Леонид Рошаль хэллээ. Тэрээр энэ газар нутагт очсон тул Хирошима, Нагасаки хотод болсон эмгэнэлт үйл явдлыг зүрх сэтгэлээрээ мэдэрчээ. Тэнд 65 жилийн тэртээ болсон үйл явдлыг одоо тэр аймшигтай, хэрцгий үйл явдал хэмээн нэрлэж байна.  Армид ямар ч хамаагүй, ганцхан япон үндэстэн, цэргийн ямар ч үйлдвэрлэл байхгүй хотод аж төрж байсан учраас, ямар ч хамгаалалтгүй хүмүүс үрэгдсэн. Хүний хувь заяагаа эдлэлгүй шатсан хүүхэд, том хүний цогцос, хэдэн мянган хүний амь насанд хүрсэн үйл явдлыг юугаар ч зөвтгөх аргагүй. Ямар ч дайнд үүнийг зөвтгөх аргагүй. Дайн хорсол, хэрцгий гэдгийг би ойлгож байна. Хирошима, Нагасаки хотыг бөмбөгдөснөөр дайтаж явсан олон хүний амийг аварсан гэж ярьдаг. Гэхдээ энэ хэрцгий явдал.  Хирошима, Нагасаки хотод болсон эмгэнэлт үйл явдал дэлхий дахинд аймшигт сургамж болсон гэдэгт Леонид Роашль гүнээ итгэлтэй байна. Энэ нэг улс энгийн хүн амд аймшигтай цохилт өгсөн жишээ юм. Атомын бөмбөг хаяхыг тушаасан тэр хүмүүсийн үйлдлийг тэрээр юунд ч буруугүй хүмүүсийг аль болох олноор нь хөнөөхийг эрмэлздэг террористуудын зан байдалтай зүйрлэлээ. АНУ атомын бөмбөг хаясан 65 жилийн тэртээх эмгэнэлт үйл явдлыг японы залуу үе мартаж эхэлж байгаа нь гайхалтай. Японы телевизийн нэг сувгийн явуулсан судалгаагаар санал асуулгад оролцогчдын бараг тал нь энэ эмгэнэлт үйл явдал болсон хугацааг нэрлэж чадахгүй байжээ. Бөмбөгдөлтөөс амьд сэрүүн үлдсэн /Японд тэднийг "хибакуся" хэмээн нэрлэдэг/ хохирогчид олон нийтийн анхаарлын гадна үлдэх нь бий. Атомын бөмбөгдөлтөд үрэгдсэн хүмүүсийн Бүх японы холбооны удирдах дарга Ямамато Хидэнори ярьж байна.  Одоо амьд сэрүүн 22 мянган "хибакуся" байна. Тэдний амьдрал амар гэж хэлэх аргагүй. Тэд хөдөлмөрийн чадваргүй, бүгд тэтгэвэр авдаггүй. Тиймээс Холбоо хоёр зорилт тухайлбал цөмийн зэвсгийг бүрэн хураах эхний зорилт. Энэ зорилт хэрэгжих тухайд хонгилын үзүүрт гэрэл асч байна. Орос, АНУ 1990-ээд оноос цөмийн зэвсгийг хорогдуулах тухай яриа хэлэлцээ эхэлж, бусдад улсад үлгэр болсон. Хожим Хирошима хотод болсон бага хурлын үеэр "цөмийн клубын" орнууд цөмийн зэвсгээс бүрэн ангижирахаар эрмэлзэнэ хэмээн мэдэгдсэн юм. "Хибакуся" нарын тухай хуулинд өөрчлөлт оруулах талаар ажиллах хоёр дахь зорилт байна. Тэдэнд нөхөн төлбөр төлөх нь байтугай засгийн газар тэднээс уучлалт хүсээгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам ухаан мохдог ч, Япон улс Хирошима, Нагасакийн эмгэнэлт үйл явдлыг хэзээ ч мартахгүй. Энэ үйл явдал бусад ард түмний түүхэн дурсамжид үлдэнэ. Олон нийтийн санал асуулгын ВЦИОМ судалгаагаар Хирошима, Нагасаки хотод атомын бөмбөг хаясныг оросын хүн ам дэлхийн хоёрдугаар дайны хамгийн аймшигтай үйл явдал, үүнийг зөвтгөх аргагүй гэж үздэг байна.