Орос улс гадаадын зах зээлд үр тариа нийлүүлэхээ түр зогсоолоо. Хориг оны эцэс хүртэл үргэлжилнэ.  Буудай, хөх тариа, арвай, эрдэнэ шиш, буудайн эсвэл буудай-хөх тариан гурилыг гадаадад нийлүүлэхийг түр хоригложээ. Хэт халуун, гантай байгаа зэргээс ийм шийдвэр гаргасан гэж ерөнхий сайд В.Путин засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэв. Үр тариа болон үр тарианы хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээс экспортлохыг түр хориглох нь зохистой гэж үзэж байна. Бид 9,5 сая тонн үр тариа бүхий хангалттай нөөцтэй. Гэхдээ ОХУ-д үнсний бүтээгдэхүүний үнэ өсөх учиргүй. Малын хорогдолгүй, ирэх жилийн нөөцөө бүрдүүлэх хэрэгтэй. "Халаасандаа нөөцтэй байхад гэмгүй" гэж ярьдаг шүү дээ. Орос улсын үр тарианы нөөцийн зарим хэсэг интервенцийн санд төвлөрч байна. Үүгээр үр тарианы интервенцийг цаг алдалгүй хийх, эсрэгээр дотоодын зах зээлийн үнийг тогтворжуулахад үр тариа худалдан авах зориулалттай юм. Интервенцийн санг ганд нэрвэгдсэн фермерүүдэд туслахад ашиглана гэж В.Путин хэллээ.  Мэдээж хэрэг төр засаг энэ нөөцийг дуудлагаар худалдахыг сонирхож байна. Өнөөгийн байдлаар их ашиг олох бус тусламж хэрэгтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд туслах хэргтэй байна. Тиймээс бид үр тариаг дуудлага худалдаагаар бус ОХУ-ын бүс нутгийн хүсэлтээр хуваарилна. Бүс нутгууд энэ тусламжийг Хөдөө аж ахуйн яамны боловсруулсан бодитй шалгуураар хуваарилах учиртай. Орос улс үр тарианы экспортоо түр хориглосноо дэлхийн зах зээлд энэ бүтээгдэхүүний үнэ өслөө. Чикагогийн барааны биржид буудайн фьючер гэрээний үнэ шууд 60 хувиар өсчээ. Эрдэнэ шиш, цагаан будааны үнэ өссөн байна. Орос улсын энэ байр сууринаас гадна бусад хүчин зүйл дэлхийн хүнсний зах зээл хэлбэлзэхэд нөлөөлжээ. Үнэ нь хурдан өсч байгаа үр тариаг худалдан авч байгаа олон улсын дамын наймаачдын үйлдэлд Японы засгийн газар түгшиж байгаагаа баасан гаригт зүй ёсоор илэрхийлсэн юм. Наймаачдын хүрээнийхэн үр тариа худалдан авч эхэлсэн тул сэрэмжлэхийг Япоын газар, ой, загасны аж ахуйн сайд Масахико Ямада уриаллаа. Үр тариа экспортлогч Канад, Европын Холбоо, Казахстан, Украин зэрэг олон оронд энэ жил ургац муу байгаагаас үнэ улам хэлбэлзэж байна. Хятад, Пакистанд түүхэнд хамгийн их үер бууж, цагаан будаа, эрдэнэ шишийн талбай усанд автжээ. Үүний улмаас дэлхий дахинд буудайн үйлдвэрлэл 18-20 сая тонноор буурсан байна. Шинжээчид дэлхийн зах зээлд үр тарианы үнэ дээд хэмжээнд хүрэх аюулын талаар ярих үндэслэл байхгүй байна.Дэлхийн хэд хэдэн бүс нутагт буудай, цагаан будаа хомсдосноос 2008 оны зун үр тарианы үнэ дээд хэмжээнд хүрсэн юм. Одоо үр тарианы үнэ тэр үзүүлэлтийн талтай нь тэнцэж байна. Энэ жил дэлхийн стратегийн агуулахад буудайн их нөөц байна. Дэлхийн үр тарианы зөвлөлийн мэдээгээр үр тарианы нөөцийн хэмжээ 187 сая тонн эсвэл дэлхийн хэрэглээний 107 хоногт хүрэлцэнэ. Тухайлбал 2008 онд энэ нөөц 124 сая тонн буюу хэрэглээний 73 хоногт хүрэлцэхээр байжээ.