Сүүлийн өдрүүдэд Оросын зарим бүс нутагт байгалийн түймрийн байдал дээшлэх байдал ажиглагдаж байна. Онц байдлын яам өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Урал, Приволжскийн тойргийн түймрийн тоог нэлээд бууруулж, Воронеж, Владимир мужид байдал дээшилж байна. Авч байгаа арга хэмжээ, оны байдал үр нөлөөтэй байна гэж Онц байдлын яам тэмдэглэв. Үүний зэрэгцээ түймэр нутгийн төв хэсгээс Ростов муж зэрэг нутгийн өмнөд хэсэгт даамжирчээ. Газар, агаараас байгалийн гамшигтай тэмцэж байна. Украин, Белорус, Казахстаны аврагчид байгалийн түймрийг унтараахад оролцож, Ереванаас шаардлагатай техник илгээжээ. Итали, Герман, Франц, Венесуэл, Өмнөд Осет, Абхаз, бусад улс байгалийн түймэртэй тэмцэхэд Орос улсад туслахыг санал болгожээ. Оросын хэд хэдэн бүс нутагт түймэр дэгдсэн газар шинээр байшин барилга барьж эхэлсэн байна.