"Бритиш Петролиум" компанийн мэргэжилтнүүд Мексикийн булангийн осол гарсан нефтийн цооногийг цементэлж дуусчээ. Онц байдлын асуудлаарх Үндэсний албаны тэргүүн Тед Аллен энэ тухай уламжлав. "Цооногийг битүүмжлэх ажил бүрэн дуусаагүй, үндсэн ажлыг гүйцэтгэсэн болохоор нефть булангийн усанд орохгүй гэдэгт итгэлтэй байж болно" гэж тэрээр хэллээ. Худат мягмар гаригаас эхлэн олгойдож багаа нефтийг таглах өрөмдлөгийн хүнд хольц хийжээ. Пүрэв гаригт бүрмөсөн цементэлсэн байна. Үүний зэрэгцээ  ослын улмаас бохирдсон Мексикийн булангийн усыг мөн цэвэрлэж байна. Нефтийн 26 хувь нь усны гадаргуу усны зарим гүнд үлдсэн гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.