Хэт халуун, ган гачигийн улмаас дэлхийн зах зээлд үр тарианы үнэ нэлээд өслөө. Чикагогийн барааны биржид 12-р сард нийлүүлэх буудайн үнэ пүрэв гаригт тонн нь 319 долларт хүрсэн нь 2008 оны 8-р сараас хойш хамгийн хамгийн их үнэ юм хэмээн "Интерфакс" агентлаг уламжлав. Долоо хоног эхэлснээс хойш үр тарианы үнэ 25 хувиар өсчээ. Орос, Казахстан, Украин, Европын Холбоонд гантай, харин Канадад үерийн улмаас ургац буурсан байна. Орос улс 8-р сарын 15-аас үр тариа экспортлохыг түр зогсоолоо. Ерөнхий сайд В.Путин ийм тогтоолд гарын үсэг зурав. Орос улс Гаалийн Холбооны гишүүн Казахстан, Белорус улсад мөн ийм арга хэмжээ авахыг санал болгожээ. Дотоодын зах зээлд гурил, талх, хүнсний бусад бүтээгдэхүүний үнэ өсөхөөс сэргийлэхэд хориг тогтоох хэрэгтэй гэж оросын төр засаг үзэж байна. Мөн мал аж ахуй, малын тоо толгойг тэжээлээр хангах хэрэгтэй.