Өчигдөр шөнө нийслэл, ойр орчмыг нөмөрсөн Москва орчимд дэгдсэн ой, хүлэрийн түймрийн утааны улмаас москвагийн нисэх буудлуудын ажлын горим алдагдлаа. Домодедово орчимд байдал хамгийн хүнд байна. Тэнд нисч буух зурваст ердөө 375 метрийн зайд эргэн тойрны байдал харагдаж байна. Эргэн тойрны байдал муу харагдаж байгаагаас төмөр замын аюулгүй байдлыг хангах тусгай арга хэмжээ авчээ. Суурин, төмөр замын гарц, өртөөнд дөхөхдөө бух тэрэгний дохиог чанга дуугарахыг машинистуудад сануулсан гэж нийслэлийн гол шугамын удирдах газрын төлөөлөгч хэллээ. Үүнээс гадна замын тодорхой хэсэгт цаг агаарын байдлаас хамааран тэд бие даан хурд бууруулах шийдвэр гаргах эрхтэй.