Японы ерөнхий сайд Наото Кан цөмийн зэвсэг бүтээж, зөөвөрлөж, эзэмшихгүй байх цөмийн зэвсэггүй гурван зарчмыг чанд сахин мөрдөнө хэмээн олон нийтийн өмнө тангараглалаа. Хирошима хотыг бөмбөгдөсний 65 жилийн ойн арга хэмжээний үеэр тэрээр ийнхүү мэдэгдэв. "Япон улс цөмийн зэвсэггүй ертөнц цогцлуулах хөдөлгөөнийг тэргүүлэхэд хамаг хүч чармайлт тавина. Цөмийн зэвсэггүй гурван зарчмыг чанд мөрдөхөө би амлаж байна" гэж Японы засгийн газрын тэргүүн мэдэгдэв. Цөмийн зэвсэггүй гурван зарчмыг хуулийн хүчинтэй болгох, цөмийн зэвсгийг утсгах тэмцэлд идэвхтэй оролцохыг Хирошима хотын дарга Тадатоси Акиба улс үндэстэндээ уриалжээ. Энэ жил гунигт ёслолд АНУ-ын элчин сайд Жон Рус түүхэнд анх удаа нийт 70 гаруй орны төлөөлөгч оролцож байна.