Хэт халуун, ган гачигийн улмаас ойн түймэр Орос улсын 20 бүс нутагт ассаар байна. Байдал нэн хүнд байгаа тус улсын төв хэсгээс гал нутгийн өмнөд хэсэгт тухайлбал Ростов мужид хүрчээ. Газар, агаараас байгалийн гамшигтай тэмцэж байна. Янз бүрийн орны аврагчид оросын ажил нэгт хүмүүстэй хамтран ажиллаж байна. Украин, Казахстан, Азербайжан, Армени, Итали, Герман, Франц, Венесуэл, Өмнөд Осет, Абхаз, бусад улс түймэртэй тэмцэхэд Орос улсад туслахыг санал болгожээ. Зарим улс гамшгийн бүст тусгай техник илгээж, зарим нь түймэрт өртсөн хүмүүсийг байрлуулж байна. Оросын хэд хэдэн бүс нутагт түймэрт шатсан газар орон сууц барьж эхэллээ.