0АНУ-ын чинээлэг бараг 40 хүн өв хөрөнгийнхөө талыг амьд сэрүүн үедээ, мөн нас барсны дараа буяны үйлсэд хандивлахаар зөвшөөрчээ. Энэ хүмүүсийн жагсаалт "Майкрософт" компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтсээс өгсүүлээд хөрөнгө оруулагч Уоррен Баффеттаар дуусч байна. Тэдний дунд Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг, зочид буудлын магнат Бэррон Хилтон, кино найруулагч Жорж Лукас нар байна. "Беркшир хатауэй" холдингийн үүсгэн байгуулагч, өдгөө нас сүүдэр 79  хүрсэн Уоррен Баффет сүүлийн 6 жилд 10 тэрбум доллар буяны үйлсэд хандивлажээ.