Өмнөд Солонгос хоёр долоо хоногт хоёр дахь удаа цэргийн сургуулилтаа өнөөдөр Шар тэнгист эхэллээ. Тус улсын түүхэнд томоохонд орох цэргийн сургуулилтад 4500 цэргийн албан хаагч, 20 хөлөг онгоц, хэт авианы 50 сөнөөгч нисэх онгоц оролцож байна. Гуравдугаар сард "Чхонан" хөлөг онгоц живсэн газраас холгүй Пэннендо арлын орчим усан дор буудалцаж сургуулихаар төлөвлөж байна. Умард Солонгосын харвасан торпед хөлгийг сөнөөсөн гэж Өмнөд Солонгос болон АНУ баталж байна. БНАСАУ энэ хэрэгт оролцсон хэмээн буруутгаж байгааг эрс няцааж, үүнийг Сөүл, Вашингтоны өдөөн хатгалга гэж үзэж байна.