Гүрж Өмнөд Осетид /таван өдрийн дайн хэмээн нэрлэдэг/ халдасны хоёр жилийн ойн өмнөхөн Өмнөд Кавказын аюулгүй байдлын талаарх ахиц дэвшлийг тайлагнах боломжтой. Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин ийн дүгнэлээ. Сүүлийн хоёр жил бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдал нэлээд дээшилсэн. Европын Холбооны ажиглагчид ийм байр суурьтай байгаа тухай Карасин ярьж байна. 2008 оны 8-р сарын 8-ны шөнө /дэлхий даяараа Бээжингийн олимпийн наадам эхлэхийг хүлээж байсан үе/ гүржийн цэрэг Саакашвилийн тушаалаар Өмнөд Осетийн нийслэлд халдсан юм. Урьд гал нээхгүй, цэргээ гаргана хэмээн Цхинвали хотын оршин суугчдад амлаж байсан Саакашвили шөнө дундад, нойрон дунд байсан хотод халдах тушаал өгчээ. Цхинвали жижиг хотын иргэд нойрсож байхад нэгэн зэрэг галладаг буугаар цохилт өгсөн юм. Энэ хүчтэй зэвсгээр байг онилж буудах бус дайсны цэргийг бөөнөөр устгадаг. Тухайн тохиолдол энэ зэвсгээр энгийн олон хүнийг бөөнөөр хөнөөсөн юм. Гүржийн цэрэг гал нээсний дараа танк, хүнд техник Цхинвалид цөмөрчээ. Хотод хэд хоногийн турш дайн болов. Халдлагад энгийн иргэд төдийгүй НҮБ-ын мандатын дагуу Өмнөд Осетид байсан оросын энхийг сахиулагчид амь насаа алдсан юм. Гүржийн ерөнхийлөгч үүний шууд хариуцлагыг үүрэх ёстой. 2008 оны 8-р сард болсон эмгэнэлт үйл явдлын зарим хариуцлагыг Саакашвилийн өрнөдийн ивээгчид үүрэх учиртай. Гүржийн армийг өрнөдийн зааварлагч сургаж, өрнөдийн зэвсгээр зэвсэглэсэн байсан. Өмнөд Осетид халдах ажиллагааг израилийн хоёр генерал төлөвлөж, тэд гүржийн цэргийн штабыг удирдаж байв. Саакашвили 8-р сарын 8-нд Цхинвалийн оршин суугчдын эсрэг ашигласан нэгэн зэрэг галлах бууны системийг израильчүүд шинэчилсэн байжээ. Саакашвилийн санаархал тухайлбал гүржийн цэрэг Өмнөд Осетийг осетинчүүдээс цэвэрлэх зорилт тавьсныг эцэслэн тодруулсны дараа Орос улс зөрчлийг шийдэхэд хөндлөнгөөс оролцохоор шийдсэн юм. Оросын цэрэг цус урсгахыг зогсоох, осетины ард түмнийг хоморголон устгахаас аврах, энх тайван тогтооход Гүржийг албадахын тулд зөрчлийн бүст нэвтэрсэн. Цэргийн ажиллагааны 5 дахь өдрийн өглөө энхийг сахиулах ажиллагаа дууссан юм. /эндээс "таван өдрийн дайн" хэмээн нэрлэжээ/ бут ниргүүлсэн гүржийн цэрэг үймж Өмнөд Осетийн хилээс ухарсан байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Францын ерөнхийлөгч Саркози нарын Москва хотод гарын үсэг зурсан хэлэлцээрийн дагуу дайныг зогсоосон юм. Дараа нь Орос улс Өмнөд Осет, Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Орос улс ийм алхам хийснээр өрнөдтэй харилцаа муудахыг ойлгож байсан. Харин цаг хугацаа зөв алхам хийснийг баталлаа. Харилцаа хурдан муудаж тэр хэмжээгээр эргээд сайжирсан гэж Карнегийн олон улсын төвийн шинжээч Алексей Малашенко тэмдэглэжээ: Дайны үед түүний дараа харилцаа нэлээд муудсан. Энэ тийм ч чухал биш болох нь хожим тодорхой болсон. Харин орос-америкийн, мөн орос-өрнөдийн харилцааг "дахин ачааллаж" эхэлсэн. Орос улс ялсан. Орос улс ийм тулгарсан асуудлаа хатуу шийдэж, хэнээс ч эмээхгүй болохоо харуулсан.  Харин  Саакашвилийн талаарх өрнөдийнхний байр суурь энэ хоёр жилд нэлээд өөрчлөгдсөн. Дайны ид үед, үйл явдлын халуун мөрөөр ч тэр өрнөдийнхөн Саакашвилийг Москвагийн "хохирогчоос" өөрөөр харахыг хүсэхгүй байсан. Харин шалгалт явуулсны дараа гүржийн ерөнхийлөгчийн "гэмгүй зэмгүй төрх" нэлээд баларчээ. Швейцарийн дипломатч Хайди Тальявинийн удирдлаганд Европын Холбоо 9 сарын турш үнэн мөнийн даалгавар гэгчид маш нямбай баримт цуглуулжээ. Шинжээчид "Тав хоногийн дайн" эхэлсэн нөхцөл байдал, бүх шалтгааныг бодитой, хараат бусаар тодоруулах үүрэгтэй байв. Саакашвили дайн эхлүүлсэн гэх "үнэн мөнийн" нэг л дүгнэлт хийсэн.