НАТО-ийн хүчин Афганистаны зүүн хэсгийн Нангархар мужийд агаараас цохилт өгсний улмаас өнөөдөр энгийн 30 орчим хүн амь насаа алджээ. Живсэн хүний цогцосыг тээвэрлэхээр цугласан хүмүүс бөмөгдөлтөд өртсөн тухай телевизийн "Аль-Жазира" суваг уламжлав. Эвслийн цэрэг Афганистаны энгийн хүн амын хор хохирлыг бууруулах байлдааны ажиллагаа явуулах шинэ тактик боловсруулсан тухай зарласнаас хойш хоногийн дараа энэ хэрэг гарчээ.