"Даалгавраа өө сэвгүй гүйцэтгэсэнд бахархалтай байна. Шөнө болгон тайван унтаж байгаа" гэж Хирошима хотод атомын бөмбөг хаясан америкийн нисэгч Пол Тиббетс нэгэн ярилцлагандаа ийнхүү мэдэгдсэн юм. "Жаал" нэртэй атомын бөмбөг Японы хотыг газрын хөрснөөс арчжээ. Хотын хэдэн зуун оршин суугч хэдхэн секундэд дэлбэрэлтийн галд ноцож дууссан юм. Шархадсан зарим хүн хожим цацраг идэвхт бодисын уршгаас нас барсан байна. Хэд хоногийн дараа Нагаски хотыг ийм хувь заяа хүлээж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны эцэст АНУ шинэ зэвсгийн хөнөөлт хүчийг Японд илт харуулсан. Дэлбэрэлтийн аймшигтай дуу чимээ, нүд сохлом дэлбэрэлт болсон. Үүний дараахан ноцож дууссан хүмүүсийн сүүдэр сүйрсэн барилгад үлдсэн. Азаар амьд үлдэж, түлэгдэж, шархадсан хүмүүсийн тэсвэрлэшгүй өвдөлтөөс ёолох дуулдаж байлаа. Хирошима, Нагасаки хотын тухайн үед ярьж, сонсож чаддаг байсан оршин суугчдын дурсамж энэ юм. Хамгийн аймшигтай нь атомын бөмбөгөнд амь үрэгдсэн хүмүүсийн 65 хувь нь 9 хүртлэх насны хүүхдүүд байжээ. Японы хотуудад атомын бөмбөг хаях хэрэгтэй байсан эсэх талаар 65 жил маргаж байна гэж Оросын шинжлэх ухаан академийн нийтийн түүхийн хүрээлэнгийн захирал Александр Чубарьян тэмдэглэв.  Америкийн улс төр судлаач, түүх судлаачид атомын зэвсэг ашигласны дүнд Япон улс хурдан бууж өгсөн гэх байр суурьтай байдаг. Тийм ч байж болох юм. Гэхдээ дэндүү өндөр үнээр хэдэн зуун мянган хүний аминд хүрсэн. Энэ цэргийн гэхээс улс төрийн санаатай байсан. Дайны дараах асуудлыг шийдэхэд америкчүүд дэлхий дахинаа сүр хүчээ харуулахыг хүссэн хэрэг. Японыг ялахаас гадна  АНУ цөмийн монопольчлолоор дэлхийд ноёлж, ЗХУ болон  бусад улсыг айлгах өөр зориго өвөрлөж Японы хотуудад атомын бөмбөг хаясан. Москваг 1945 онд холбоотон бус харин зүүн Азид цэрэг-улс төрийн нөлөөгөө тогтоох тэмцэлд дорвитой өрсөлдөгч гэж үзэж байсан юм. Удалгүй ЗХУ ямар ч зэвсэг ашиглахаас буцхагүй тэмцэлд АНУ-ын эвлэрэшгүй дайсан хэмээн зарласан. дэлхийн хоёрдугаар дайнд хамтдаа Японыг ялснаас хойш хэдхэн сарын дараа АНУ-ын цэргийн төлөвлөлтийн нэгдсэн хороо 1945 оны 12-р сарын 14-нд ЗХУ-ын эсрэг цорын ганц зэвсэг атомын бөмбөг гэж үзсэн нь хачирхалтай. Зөрчил гарсан тохиолдолд ЗХУ-ын 20 хотод 196 атомын бөмбөг хаяхыг ерөнхийлөгч Трумэнд санал болгож байжээ. Хоёр гүрэн бусад орны хамт цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөж дэлхийд бодит аюул нүүрлэсэн. Сүүлийн 65 жилд дэлхийн цөмийн зэвсэг хөнөөлөөр атомын анхны бөмбөгөөс хэд дахин хүчтэй шинэ төрлийн зэвсэгээр өргөжиж байна. Харин хүн төрлөхтөн цөмийн зөрчлийн үед амьд гарах асуудалтай тулгарч байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун энэ жил Хирошима хотод атомын бөмбөгдөлтөд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцоно. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нараас тэрээр анх удаа энэ ёлолд оролцох гэж байна. Пан Ги Мун Японыг зорихын өмнө хэлэхдээ, "Асуудалд ухаалгаар хандацгаая. Цөмийн зэвсгийг устгах нь цөмийн зэвсэг ашиглахаас найдвартай хамгаалах цорын ганц арга, аюулгүй байдлын цорын ганц баталгаа" гэжээ.