Бритиш Петролиум компанийн осолдсон цооногоос Мексикийн булангийн усанд асгарч байгаа 152 сая галлон нефтийн бараг дөрөвний гурвыг хамсан гэж Далай, агаар мандалын асуудал эрхэлсэн АНУ-ын Үндэсний удирдах газраас уламжлав. Асгарсан нефтийн ердөө 26 хувь булангийн усны гадаргуу, усны гүнийн зарим хэсэгт үлдсэн гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Мексикийн булангийн эрэг дээр нэвтэрсэн нефтийн бүлэнг мөн хамсан байна. Худгийг өчигдөр амжилттай бөглөсөн тухай "Бритиш Петролиум" компани уламжлав. Компанийн мэргэжилтнүүд мягмар гаригийн оройноос тэнд өрөмдлөгийн хольц, цемент цутгасан байна. "Цооногийг цементээр бөглөж, гүнээс олгойдож байгаа нефтийг тагласан" гэж компаний мэдэгдэлд тэмдэглэжээ. "Нефтийн худгийг" эцэслэн битүүмжлэх ажил үүгээр дуусаагүй. Шинжээчид цооногийн цемент, өрөмдлөгийн хольцоор тагласныг ажиглаж, цооногийн ёроолыг үүгээр таглах бодолтой байна. Энэ ажил хэдэн долоон хоног үргэлжилнэ.