0Орос улсад хоногт түймэрт амь үрэгдсэн хүний тоо 50 хүрсэн тухай Орос улсын Онц байдлын яам уламжлав. Улсын хэмжээнд нийт 200 мянга орчим га талбайд байгалийн 600 орчим түймэр асч байгааг тус яам мэдээллээ. Түймрийн тал орчмыг нэг газар тогтоосон байна. Москва, Нижегород, Свердловск, Иванов, Костром, Калуж муж, Удмуртид хүлэр шатаж байна. Онц байдлын яам, Дотоод хэргийн яам, Батлан хамгаалахын хүчин түймэртэй тэмцэж байна. Ерөнхийлөгч Д.Медведев өчигдөр түймэртэй тэмцэх асуудлаар Аюулгүйн Зөвлөлийн тусгай хурал хийлээ. Стратегийн объект түймэрт өртөх ёсгүй хэмээн тэрээр тэмдэглэв.