Орос улсад ган гачигийн улмаас экспорт буурч магадгүй гэсэн болгоомжлолоос Чикагогийн таваарын бирж дээр буудайн фьючер гэрээний үнэ 23 сард дээд хэмжээнд хүрлээ. Энд бага зэрэг үймж байна гэж "Нэшнл Аустралий Бэнк" түүхий эдийн худалдааны асуудал эрхэлсэн захирал Майкл Питтс Блумбэрг агентлагт уламжлав. Европын Холбооны баруун хойд хэсэг, Украины зарим дүүрэг, Орос, Казахстанд гантай ургац буурч байгаа тул дэлхийн буудайн нөөц ирэх оны 7-р сард 192 сая тонн болтол буурна гэж Олон улсын үр тарианы холбоо таамаглав. Өнгөрсөн сарын адагт буудайн нөөц 197 сая тонн байжээ. Орос улс өнгөрсөн жил буудайн экспортоор дэлхийд гуравдугаар байр эзэлсэн юм.