0Оросын эдийн засгийн хөдөө аж ахуйн салбар ойн түймэрт хамгийн их хохирч байна. Ургацын хэмжээ хорогдсоноор үр тарианы экспорт буурч, хүнсний бүтээгдэхүүний импорт нэмэгдэж болзошгүй. Төсөв хоосрохгүй ч, байгалийн гамшгийн улмаас инфляц өсч, ДНБ-ий өсөлтийн хурд саарна гэж Риа Новости агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид хариуллаа. Хэт халууны уршгийн мэдээлэл удаан үргэлжлэхгүй, ирэх жил шинэ ургац авах бөгөөд хөдөө аж ахуйн салбарыг дэмжих арга хэмжээг ирэх жилийн төсөвт тусгасан гэж тэд үзэж байна. Түймэртэй тэмцэх арга хэмжээг нэмэгдүүлснээр задлын нэмэлт зүйл бий болж байна. Орос улсад бараг сар гаруй урьд байгаагүй халуу шатаж, агаарын температурын бүх дээд амжилтыг эвдлээ. Ган гачигийн зэрэгцээ хэт халууны улмаас байгалын түймэрийн тоо эрс нэмэгдсэн байна. Одоогоор 27 бүс нутагт онц байдал тогтоосноос ойн түймрийн улмаас долоон бүс нутагт онц байдал тогтоожээ.