Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев улс орон байгалийн түймрийг унтараана гэдэгт итгэлтэй байна. Энэ улс орны хувьд их сорил боллоо гэж тэрээр тусгай объектын галын аюулгүй байдлыг хангах асуудлаарх ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн хурлын үеэр тэр ийнхүү мэдэгдэв. "Одоо байдлыг хяналтанд авсан" гэж Д.Медведев тэмдэглэв. "Энэ зуны хэт халуун нөхцөл байдлаас сургамж авах хэрэгтэй" гэдэгт ерөнхийлөгч итгэлтэй байна. "Улс орны төв хэсэгт болж байгаа бүхэн дэлхийн цаг уурын өөрчлөлтийн гэрч юм. Цаг уурын ажиглалтын бүх түүхэнд ийм үе тохиож байгаагүй" гэж тэрээр тэмдэглэв. "Бид ажлын арга барилаа өөрчлөх учиртай байна" гэж Д.Медведев тэмдэглэллээ. Түймрийн бүх тохиолдлыг шалгаж, буруутныг хариуцлагад татахыг Прокурорын ерөнхий газар үүрэг болгов. Түймэр дэгдсэнтэй холбогдуулан мужийн дарга, засгийн газрын гишүүдтэй асуудлыг тодруулж, дүгнэлт хийхээр бүс нутгуудад очино гэж тэрээр мэдэгдлээ. Түймрээс үүдэн стратегийн объектыг онцгой хамгаалалтад авах хэрэгтэй гэж ерөнхийлөгч тэмдэглэв.