0"Оросын дуу хоолой" радиогоос ярьж байна. Өнөөдөр сонсогчдын хүсэлтээр орос хүмүүсийн нийгмийн зан байдлын тухай өгүүлнэ. Орос хүмүүсийн уламжлал, заншлын талаар өгүүлье. Мэдээж хэрэг хүн бүр сайн, муу ямар нэг зуршилтай байдаг. Зан заншил, зуршил тухайн хүний зан байдал, зан чанарыг олон талаар тодорхойлдог. Өнөөдөр зөвхөн тодорхой хүний зуршлын тухай бус орос хүний нийтлэг нийгмийн зан байдлын зуршлын талаар өгүүлнэ. Зарим зуршил, хэм хэмжээг гадаадынхан тэр бүр мэддэггүй, зарим нь гайхаж хоцордог. Орос хүний зан байдлын зарим онцлогийг мэдсэнээр танд тэдэнтэй харилцахад хялбар, энэ зуршлыг ихэвчлэн харуулдаг оросын урлаг, уран зохиол, кино, театрчилсан жүжгийг гүн гүнзгий ойлгоход тус болно. Амьдрал бусдын зовлонд сэтгэлээсээ хандаж, өрөвч, зөөлөн сэтгэлтэй болгожээ. Өнөө үед хүмүүс голдуу тусдаа бие даасан байдаг ч, олон орос хүн амьдралд гомдоллох, бусдын гомдлыг сонсох, ядарсан, өвчтэй, азгүй нэгнийг өрөвдөн хайрлах сэтгэлээ гээгээгүй. Өрнөд ялангуяа Америкт ямар ч тохиолдолд эрүүл, чийрэг, бололцоотой байх учиртай бол орос хүний хувьд эсрэгээр ололт амжилт, эрүүл саруул, боломж бололцоотой байгаагаа илтгэн харуулах нь даруухан бус, зохисгүй гэж үздэг. Хэн нэг нь зовж, зүдэрч байвал тэр даруй сэтгэл тавьж, зовлон гунигийг ойлгон хүлээж авдаг. Бусад үндэстний нэгэн адил оросууд яриа ард түмэн. Бусад ард түмний адилаар цаг агаарын сэдвээр их ярина. Яагаад ч юм цаг агаар муу байх үед энэ сэдвийг их хөндөнө. "Гудамжинд юу болж байна аа. Аймшигтай..." олон хүн ажил дээрээ ирээд мэнд мэндсэн даруйд ийнхүү ярьдаг. Цаг агаар улиг болсон сэдэв тул энэ сэдвийг хэт их хөндвөл жирийн хүн гэж хэлэгдэнэ. Япон, францчуудыг бодвол оросууд хоол ундны талаар төдий л ярьдаггүй. Бусад орны эмэгтэйчүүдийн нэгэн адил орос эмэгтэйчүүд дуртай хоолны жорын талаар ярьж, хэрэв зоогийн газар, өөр улсад аялж байгаа тохиолдолд энэ сэдвийг төдий л сонирходоггүй. Харин гэр бүл, үр хүүхдийнхээ талаар их ярьдаг. Орос хүмүүсийн хувьд үр хүүхдийнх нь амжилт тэргүүн зэрэгт байдаг. Тэд үр хүүхдээрээ бахархаж, тэдний талаар их ярьдаг. Үүнийг онгирч байна гэж хүлээж авдаггүй бөгөөд энгийн, хүндэтгэх сэтгэл гэж ойлгодог.  Гэр бүлийн харилцааны тухайд Орос улсад эрчүүд эхнэртээ тусалж дэлгүүр явах, хүүхдээ салхилуулах, шатсан гэрэл солих, угаасан хувцас дэлгэх, мах хэрчих зэрэг ичгүүртэй зүйл гэж үздэггүй. Хэрэв тухайн гэр бүлд эхнэр нь өглөөний цай, хоолоо бэлтгэж, цамцыг нь индүүдэх зэргээр нөхрөө халамжилдаг бол зоогийн газар, хүлээн авалт, найз нөхөдтэйгээ уулзахад нөхөр нь эхнэрээ халамжилдаг. Эмэгтэй хүнд цэцэг бэлэглэх нь Орос улсад тогтсон заншил. Дунд сургууль төгсөх, шинэ жил, төрсөн өдөр, хуримын үеэр оросууд бэлэг, цэцэг бэлэглэдэг уламжлалтай. Бэлгийн үнэ цэнийн тухайд оросууд мөнгөнд хэрхэн ханддаг талаар ярьяа. Харамч, нарийн, тооцоотой чанарыг оросууд хэдийнээс дутагдал гэж үздэг. Зарим гадаадынхныг бодвол оросууд гэр орондоо баяраа тэмдэглэж, голдуу зочдынхоо "зоогийн савны хэмжээнээс" илүү их идээ будаа бэлтгэдэг. Оросууд ийм уламжлалтай. "Юу байна түүгээр баян" гэрийн эзэгтэй мөнгөгүй байсан ч, нүүрээ түлэхгүйн тулд яаж ийгээд зочноо дайлах элбэг дэлбэг, амттай хоол унд бэлтгэдэг.  ЗХУ-аас өнөө үед эмэгтэйчүүд нийгэмд идэвхтэй байр суурь эзэлсээр байна. Ихэнх тохиолдолд гэрийн эзний орлого өрхийн төсөвт хүрэлцдэггүй тул эмэгтэйчүүд хөдөлмөрлөдөг. Эмэгтэйчүүд өндөр боловсролтой, ажил эрхэлдэг тогтсон уламжлалаас үүдэн хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүд нийгэмд  их байна. Орос улсад эмэгтэйчүүд тухайлбал компьютер, улс төр, мөн машин жолоодож, гадаад хэлээр чөлөөтэй харилцаж, сонин уншиж, өөрийгөө байнга хөгжүүлэх зэргээр эрэгтэйчүүдээс дутахгүй заримдаа илүү байдаг ч, эр нөхөр нь мөнгө олж, эхнэр нь гэртээ хоол ундаа бэлтгэж, сав суулгаа угааж, үр хүүхдээ хүмүүжүүлдэг ердийн гэр бүл /олонх эрэгтэйчүүдийн ойлгодогчлон/  хэвээр байна.