0АНУ-ын сенатын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хороо стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай орос-америкийн хэлэлцээрийн талаар санал хураалтыг 9-р сард зохион явуулахаар хойшлууллаа. Анх парламентын гишүүд санал хураалтыг 8-р сарын 3-нд явуулахаар төлөвлөж байсан юм. Бүгд найрамдах намын гишүүн сенатчид баримт бичгийг судлахад нэмэлт хугацаа хүссэн тул санал хураалтыг ийнхүү хойшлуулжээ. Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах хэлэлцээрийн дагуу тээгч, байлдааны цэнэгт хошууны нийт тоог хязгаарлаж, байрлуулсан стратегийн тээгчийг 700 нэгж хүртэл цөөлнө. Ерөнхийлөгч Д.Медведев, Барак Обама нарын гарын үсэг зурсан  хэлэлцээрийн дагуу хоёр орон нэгэн зэрэг хэлэлцээрийг батлах учиртай юм.