Зовлон хүмүүсийг ойртуулж, өрөвдөж, туслах хүсэл төрдөг. Цаг агаарын байдлыг ажигласан түүхэнд урьд тохиогоогүй их халуунаас Орос улсад аймшигтай түймэр дэгдсэн тухай мэдээгээр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээний нэвтрүүлэг эхэлж байна. Олон арван хүн амь насаа алдаж, хэд хэдэн суурин үнсэн товрог болтлоо шатаж, мянган хүн орох оронгүй хоцорчээ. Орос улсад төдийгүй олон оронд түймэрт өртсөн хүмүүст туслах зүй ёсны хүсэл төрж байна. Оросын үнэн алдартны шашны сүм түймэрт өртсөн хүмүүст туслах хандив цуглуулж эхэллээ. Улс орны олон хотод түймэрт өртсөн хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх цэг нээсэн байна. Оршин суугчид хувцас, ор дэвсгэр, хүүхдийн эд хэрэглэл болон нэн шаардлагатай бусад эд зүйл авчирч байна. Олон хүн галд бүхнээ алджээ. Тэдэнд ямар ч хэлбэрийн тусламж хэрэгтэй гэж хүмүүнлэгийн тусламж цуглуулах нэг цэгт ирсэн Москвагийн оршин суугч Мария ярьж байна. Юу ч үгүй хоцорсон хүмүүсийн оронд өөрийгөө тавиад үзсэн. Бид Москвад аж төрж байгаа тул энэ бүхнийг тэр бүр мэдрэхгүй л дээ. 2010 онд суурин үнсэн товрог болтлоо шатаж, чи хараад юу ч хийж чадахгүй байна гэдэг төсөөлөхийн аргагүй гэж Мария ярьж байна. Хүн амын цуглуулсан хүмүүнлэгийн тусламжийг сайн дураар тусалж байгаа жолооч нарт хүргэж байна. Зарим нь хувийн машинаараа ачаа хүргэж тусалж байна. Ойн түймэрт өртсөн хүмүүст туслах хүсэлтэй хүмүүсийг холбох блог интернетэд бий болжээ. Түймэрт өртсөн хүмүүст ямар эд зүйл хаана хүргэж өгөх боломжтой талаар мэдээллийг шуурхай шинэчилж буй тусгай вэб хуудас бий болжээ. Тухайлбал:
http://diaconia.miloserdie/ru/ ,
http://community.livejournel.com/pozar_ru/
http://russian-fires.ru/

Улсын хэмжээнд Орос улсад туслахыг санал болгожээ. Германы Гадаад хэргийн яамны мэдэгдэлд галд түлэгдэж, гэмтсэн оросын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж, орон гэргүй хоцорсон хүмүүст түр сууц барих, хүн амыг ундны усаар хангахад туслахад бэлэн тухай дурджээ. Эстони улс шаардлагатай тохиолдолд Орос улсад түймэр унтараах хэрэгсэл өгөхөд бэлэн байна гэж Балтын тэнгис орчмын энэ орны Гадаад хэргийн яам уламжлав. Хэдийгээр Эстони, Орос улсын хооронд аврах ажиллагаанд хамтран ажиллах тухай хэлэлцээр байхгүй ч, тусламжийн гараа сунгахгүй байх шалтгаан энэ биш хэмээн тус бүгд найрамдах улсын Дотоод хэргийн яамны дотоодын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд канцлер Эрки Корт тэмдэглэв. Орон гэргүй болсон бүх хүн хүйтрэхээс өмнө шинэ сууцтай болно гэж оросын засаг захиргаа юуны түрүүнд баталж байна. Хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулахад онцгой анхаарал хандуулна. Хөрөнгийг зүй бусаар ашиглахаас сэргийлэхэд барилгын талбай бүрт ажиглалтын камер, гурван монитор суурилуулахыг ерөнхий сайд В.Путин үүрэг болголоо. Нэгийг нь засгийн газрын байр, нөгөөг нь түүний гэрт, сүүлчийн камерын мэдээллийг интернетэд засгийн газрын вэб хуудасаар дамжуулна. Түшмэд, иргэд барилгыг төлөвлөсөн хугацаанд барьж байгаа эсэх, татвар төлөгчийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгааг эндээс харах боломжтой.