Гүржид давшилтын зэвсэг, цэргийн техник нийлүүлэхэд олон улсын өргөн хүрээтэй хориг тавихыг Орос улс урьдын адил шаардаж байна. Ийм арга хэмжээгээр гүржийн түрэмгийллийн аюул заналыг нэлээд бууруулна гэж Гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин мэдэгдэв. Дэлхийн хамтын нийгэмлэг хожуу ч гэсэн 2008 оны 8-р сард Өмнөд Осетид болсон үйл явдлын үнэн мөнийг тухайлбал Михаил Саакашвили Цхинвалид дайрч, энгийн хүмүүс, оросын энхийг сахиулагчдыг буудах тушаал өгсөнийг мэдэж авсан гэж тэрээр тайлбарлаллаа. Тбилисийн өнөөгийн удирдлагын бодлогод дүн шинжилгээ хийсний дүнд урьд Гүржид зэвсэг нийлүүлдэг байсан олон идэвхтнүүд өөрсдийн алхамаа эргэн харсан гэж оросын дипломатч тэмдэглэв.