0Нижегород мужийн Прокурорын газар Выксунскийн дүүрэгт ойн түймэр дэгдэж, олон хүн амь эрсдсэнтэй холбогдуулан түшмэдийн цалгар байдалд анхны эрүүгийн хэрэг үүсгэлээ. Түймэр дэгдсэн росын бүс нутгаас тэнд хамгийн олон буюу 20 хүн галд амиа алдсан юм. Мөн 650 гаруй байшин шатжээ. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын албаны хүмүүс урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ аваагүй болохыг шалгалтаар тогтоосон байна. Тухайлбал тус дүүрэг гал унтараах наад захын хэрэгсэлгүй, түймрийн талаар хүн амд цаг алдалгүй мэдээлээгүй, түймэр ойртоход хүмүүс, хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх ажлыг муу зохион байгуулжээ.