Өнгөрсөн хоногт Орос улсад ойн 403 түймэр, 13 хүлэрийн түймэр дэгдсэн тухай Онц байдлын яамны мэдээллийн удирдах газар лхагва гаригт уламжлав. Одоогоор улсын хэмжээнд байгалийн түймрийн 800 гаруй голомт байгаа тухай мэдэгдэлд дурджээ. Түймэрт 48 хүн амь насаа алдсан байна. Төв хэсгийн бүс нутгийн  шатсан байшингийн нуранги дороос өчигдөр 8 хүний цогцос илрүүлжээ. Түймэртэй холбогдуулан улсын 20 бүс нутаг тухайлбал Москва мужид онц байдал зарлав. Москвад өглөөнөөс утаатай байлаа. Эргэн тойрны байдал сайн харагдахгүй байснаас нэг нисэх буудлыг хаасан юм. Хожим байдал хэвийн боллоо. Холбооны цөмийн төв оршдог Саров хотод түймрийн талбайг бууруулж, түймрийн голомтыг багасгасан гэж хотын захиргаанаас өнөөдөр мэдэгдэв. Тэнд хоёр мянган хүн түймэр унтарааж байна. Улсын хэмжээнд байгалийн түймэртэй тэмцэхэд 160 мянга гаруй хүн оролцож, 80 мянга гаруй нэгж техник ашиглаж байна.