0ОХУ-ын ерөнхий сайд В.Путин Орос улсад гадаадын хөрөнгө оруулалтад хяналт тавих засгийн газрын комиссийн найм дахь ээлжит хуралдааныг өнөөдөр Москва хотноо зохион байгуулж байна. Хуралдааны үеэр ашигт малтмал олборлох, барилгын техникийн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, уулын-төмөрлөгийн салбарт хөрөнгө оруулах тухай хэлэлцээрийг уялдуулах тухай гадаадын хөрөнгө оруулагчдын 7 өргөдлийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн комиссийн урьд баталсан шийдвэрт тодруулга оруулах тухай  Холбооны монополийн эсрэг албаны илтгэлийг сонсоно. Комиссийг 2008 онд байгуулсан юм. Комисс улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах стратегийн ач холбогдолтой оросын аж ахуйн салбарт гадаадын компанийн оруулсан хөрөнгөнд хяналт тавих үндсэн зорилготой.