Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Сочид хийж байгаа айлчлалаа дуусгалгүй өнөөдөр Москвад хүрэлцэн ирж, онц хүнд, мөн хүнд объектыг түймрээс хамгаалах асуудлаар Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдтэй зөвлөлгөөн хийнэ. Уулзалтад Онц байдлын яам, хүчний байгууллага, "Росатом", "Прокурорын ерөнхий газар", Холбооны шийтгэл гүйцэтгэлийн албаны удирдлагууд оролцоно. "Онц хүнд болон хүнд объектын галын аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ боловсруулж, хэрэгжүүлэх, хамгаалалтыг чангалах асуудал зөвлөлгөөний үндсэн зорилт юм" хэмээн Кремлийн төлөөлөгчийн хэлснийг ИТАР-ТАСС агентлаг иш татан мэдээлэв. Орос улсад байгалийн түймэр аюултай хэвээр байна. Түймрийн улмаас олон арван хүн амь насаа алдаж, хэдэн мянган хүн орох оронгүй болжээ. Онц объектад түймэр нүүрлэж байна. Түймэр Нижгород мужийн Саров дахь атомын төвд бараг дөхсөнийг азаар унтараасан. Төрийн тэргүүн цэргийн объектын галын аюулгүй байдалд онц анхаарал хандуулахыг батлан хамгаалах сайдад үүрэг болгов.