Сөүл Солонгосын хойгийн баруун эрэгт Шар тэнгист цэргийн сургуулилт хийвэл цэргийн мөргөлдөөн гарч болохыг БНАСАУ Өмнөд Солонгост анхааруулав. Улс төрийн хариуцлагагүй өдөөн хатгалга болох цэргийн сургуулилт хийвэл Пхеньян өшөөгөө бодитой авах шийдвэртэй арга хэмжээ авна гэж Умард Солонгосын командлалын мэдэгдэлд дурджээ. Шар тэнгист БНАСАУ-ын тогтоосон цорын ганц цэрэггүй шугам байх ёстой гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.1950-1953 онд Солонгосын дайны дараа НҮБ-ын тогтоосон тэнгисийн хилийн шугамыг Пхеньян хүлээн зөвшөөрдөггүй юм. Сөүл 8-р сарын 5-9-нд цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байна.