Ган гачигтай бүс нутагт туслахын тулд улсын нөөцөөс үр тариа худалдахыг Орос улс тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Хөдөө аж ахуйн яамны албан ёсны хэвлэлийн мэдээнд энэ тухай дурдав. Орос улс ган гачигийн улмаас үр тарианы экспортыг хязгаарлах бодолгүй байна гэж тус яам баталж байна. Урьд тус яам зах зээлд 3 сая тонн бордоо, хүнсний үр тариа хуваарилахаар төлөвлөж байсан ч, одоо ган гачиг, байгалийн түймрийн улмаас оросын бүс нутагт онц байдал тогтоосонтой холбогдуулан зах зээлийн хэрэгцээг тодруулахаар шийджээ. 9,5 сая тонн үр тариа бүхий улсын сангаас ган гачигт нэрвэгдсэн бүс нутагт хязгаартай хуваарилна гэж засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Виктор Зубков мэдэгдэв.